Нүүр хуудас

Хэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь
Википедиад тавтай морилно уу.
2004 онд эхэлсэн энэхүү Монгол хэл дээрх хувилбарт одоогоор 1,569 өгүүлэл байна.
Танилцуулга · Засвар хийх · Тусламж · Хурал

Агуулга · Категориуд · А–Я индекс

Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл

Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг

Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (Латин: "ухаант хүн") зүйлийн амьтан юм. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэж, улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2007 оны байдлаар Дэлхийн хүн ам 6.6 тэрбумаас даваад байна.

Хүний хувьслын түүхийн судалгаа нь үндсэндээ Homo sapiens зүйлийн хувьслын судалгаа байдаг. "Орчин үеийн хүн" нь биологийн хувьд дээр дурьдсан зүйлд (Homo sapiens) хамаарах Homo sapiens sapiens дэд зүйл юм. Энэхүү дэд зүйл нь одоо үед оршин байгаа цор ганц дэд зүйл болно. Homo sapiens зүйлийн өөр нэг дэд зүйл нь ойролцоогоор 160,000 жилийн өмнө амьдарч байсан Homo sapiens idaltu бөгөөд мөхсөн байна. 130,000 жилийн өмнөх үед хамаарах, орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон болно.

Дэлгэрэнгүй - Өөр онцлох өгүүллүүд...

Сүүлийн үеийн мэдээ

Манмохан Сингх

Викимэдээ англи хэлээр

Энэ долоо хоногийн онцлох зураг

Нүүрстөрөгчийн нанохоолой

Нүүрстөрөгчийн нанохоолой нь өвөрмөц, шинэ шинж бүхий цилиндр хэлбэртэй нүүрстөрөгчийн молекулууд бөгөөд маш олон төрлөөр ашиглах боломжтой юм. Уг хоолой нь гайхамшигтай бат бөх, ер бусын цахилгаан болон дулаан дамжуулах шинж чанартай. Нано хоолой гэсэн нэр нь түүний хэмжээ ба хэлбэрээс үүдэлтэй. Учир нь уг хоолойн хөдлөн огтлол нь хэдхэн нанометр (ойролцоогоор хүний үснээс 50,000 дахин нарийн) бол урт нь хэдэн микрометр хүрнэ.

Өөр онцлох зургууд...

Товч танилцуулга

Википедиа нэвтэрхий толь бичиг нь чөлөөт агуулгатай, ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй бидний сайн дурын оролцоотойгоор баяждаг нэвтэрхий толь юм. Хэрхэн хуудас засварлах вэ?, тогтмол тавигддаг асуулт зэргийг уншиж, Нооргийн хэсэгт засвар хийж оролцож үзнэ үү!

Энэ төсөл анх англи хэлээр 2001 оны 1 сараас эхэлсэн бөгөөд одоо 2 сая гаруй үг хэллэгийн тайлбарыг агуулж байна. Монгол хэл дээрх хувилбар 2004 оны 2 сард эхэлсэн. Одоогоор 1,569 үгийн тайлбар хийгдээд байгаа тул та идэвхтэй оролцон эх хэл дээрээ энэ нэвтэрхий толийг улам баяжуулцгаая.

Өөр тодруулах зүйл байвал Википедиагийн хуралд очиж асуултаа тавина уу.

Нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйлс ба мэдээ, мэдээлэл

  • Системийн мэдэгдлүүдийг орчуулах - Энэ хуудсан дээр бүх мэдэгдлүүд байгаа. Хэрэв орчуулах ажилд тусалцаа үзүүлье гэвэл холбогдох хэлэлцүүлгийн хуудсан дээр (Talk гэсэн байгаа) орчуулгыг тавина уу.
  • Энэ нүүр хуудаснаас холбоос нь улайж харагдаад байгаа хуудаснуудыг ядаж нэг параграфтайгаар эхлүүлэх
  • Монгол Википедиад зайлшгүй байх ёстой өгүүллүүдийн жагсаалтад орсон өгүүллүүдийг эхлүүлэх - Заавал бүтэн өгүүлэл бичих албагүй, ганц хоёр параграф юм уу инфобокстойгоор ч эхлүүлж болно.
  • Wikipedia:Хэрэгцээт өгүүллүүд дээр өөрсдийн хэрэгцээтэй өгүүллүүдээ зааврын дагуу бичнэ үү.

Үндсэн ангилал

Лавлах материал
Урлаг соёл
Газарзүй, нутаг орон
Эрүүл мэнд ба чийрэгжилт

Түүх, үйл явдлууд
Математик ба хийсвэрлэл
Байгаль ба байгалийн шинжлэх ухаанууд
Хүмүүс, хувь хүн

Философи, гүн ухаан
Шашин ба итгэл үнэмшил
Нийгэм ба нийгмийн шинжлэх ухаанууд
Технологи ба хэрэглээний шинжлэх ухаанууд

Википедиагийн дүү төслүүд

Википедиаг ашгийн төлөө бус байгууллага болох Викимедиа сан үүсгэсэн бөгөөд дараах төслүүдийг мөн хэрэгжүүлж байна:

Бусад төслүүд:
nowiki></nowiki> Мета-Вики
Викимедиагийн төслүүд
Викитоль
Тайлбар толь
Wikispecies

Википедиа бусад хэлээр

Бүх хэл · Олон хэлтэй ажиллах · Шинэ хэл дээр Википедиа эхлүүлэх


system wymiany linków system wymiany linków wymiana linkami SEO Tools kreatyna Gry Online Plaza 3 star hotel Los Angeles krynica noclegi Kredyty odnawialne